УОК: Баянхонгор, Өвөрхангай аймагт 100 сая төгрөг өгнө
Чихэнд чимэгтэй
2024-10-07
Улсын онцгой комиссоос энэ жил Баянхонгор аймагт 100 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Энэ нь өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд Монгол улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнгөрөгч өдрүүдэд тус аймагт ажиллах үеэрээ өвөлжилтийн бэлтгэл ажилтай нь танилцаж ийнхүү шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн 11 суманд зуд болсон бол энэ зун 15 суманд гантай байжээ. ЦУОШГ-аас анхааруулж буйгаар өнөө жил мөн адил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн Өвөрхангай аймагт ажиллаж зарим сумын гамшигт өртсөн өрхүүдэд гэр олгох, Онцгой комиссын газарт 100 сая төгрөг, Онцгой байдлын газарт туулах чадвартай автомашин, ус соруулах помп зэргийг өгөхөөр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.